Автобусны чиглэлүүдийг Google Maps дээр орууллаа: Одоо бүгдийг ойлгоход амар боллоо
UPDATE 09/08/2015 Хотын бүх автобусны чиглэлийг нэгтгэн хамгийн эхэнд орууллаа. Утсаар харж байгаа бол дор хаяж гурван минут уншихыг анхаараарай. Тавтай зорчоорой.
UPDATE 08/26/2015 11:00: Хүмүүсийн хүсэлтээр энд бүх автобусны чиглэлийн жагсаалтыг оруулж байна. Энэ гэхдээ газрын зурагтай холбогдоогүй болохоор жаахан ойлгогдохгүй байх.
Автобуснуудын шинэ чиглэлийг ойлгохгүй хэцүүдэж байна уу? Бид ч гэсэн.
Сайн уу? Намайг Нацо гэдэг, би өнөө орой энэ замбараагүй асуудлыг нэг мөсөн цэгцлэхээр шийдээд өгөхөөр сэтгэл шулуудан ажиллаж байна.
Тийм ээ. Би бүх автобусны чиглэлийг Google Maps дээр оруулж байна. Гэхдээ нийт 51 чиглэл байгаа тул жаахан цаг авах нь. Тиймээс түрүүлж хармаар байгаа чиглэл байвал доор коммент үлдээж хэлээрэй, би тэр чиглэлийг чинь аль болох хурдан оруулна. Харахыг хүссэн автобусны чинь чиглэл байхгүй бол дараа дахиж ирж шалгаарай. Би оруулж л байгаа гэсэн үг. Энэ завыг ашиглаад энэ нийтлэлийг бас найзуудтайгаа шэйрлээд авахгүй юу, тээ?
Газрын зургийг хэрэглэхийн тулд зүүн дээд буланд байгаа дөрвөлжин тэмдгэн дээр дарж, өнгө бүрийн автобусны чиглэлийн нэрийг гаргана. Мөн газрын зурган дотроо хулганыхаа дамраар томруулж байгаад өнгөт шугамнууд дээр дарж Англи, Монголоор бичсэн чиглэлийн нэрийг нь харж болно.
За, Улаанбаатарын автобусны чиглэлүүд ерөнхийдөө барууны том хотуудынх шиг системтэй болж байгаа юм байна. Даанч манайх олигтой тайлбарлаж, онлайнаар харах юм хийгээгүй болохоор иргэдийг их цухалдуулж байна. Автобуснууд ийм ийм байдлаар хуваагдсан байна.
Нэгдүгээрт, хотын баруун зүүн хэсгийг холбосон 6 чиглэл байна.
Дараагаар нь хотын хойд, урд хэсгийг холбосон 4 чиглэл байна.
За тэгээд, хотын алслагдсан хэсгийн иргэдэд богино эргэлтээр хүрэх 6 чиглэл гэж байна.
Аан, тэрний дараа тойргоор явах 5 чиглэл байна.
Эцэст нь хуучин маршрутаараа явж байгаа 30 чиглэл байна. Эд нарыг газрын зурагт оруулах гэж үйлээ эдлэнэ дээ.
Өө бас дахиад хот орчмын чиглэлүүд гээд 13 чиглэл байгаа юм байна.
Зиак. Үүнээс гадна бас смарт карттай холбоотой ойлгогдохгүй зүйлс их байгаа. Хаана ч байдаг юм? Яаж ч хэрэглэдэг юм? Хэнмэдэхэв? Үүнийг хэдэн энгийн алхамаар сурцгаая.
Алхам 1: Ухаалаг карт зардаг бүх газруудын жагсаалтыг харах
Энэ шар цэг болгон Улаанбаатар дахь карт зардаг газруудын жагсаалт
Алхам 2: Хамгийн ойрын автобусны буудал дээр очих
Миний хувьд Хан-Уул дүүргийн Комбинатын автобусны буудал ойрхон байв.
Алхам 3: U Money гэсэн бичигтэй ТҮЦ хайж олох
Замын урд талын автобусны буудалд ийм зурагтай ТҮЦ байсаан гэж…
Алхам 3.5: ТҮЦ-ээс олдохгүй бол ойр хавиас нь U Money гэсэн бичигтэй дэлгүүр хайж олох
Харамсалтай дээрх ТҮЦ-д смарт карт нь дууссан байсан гэсэн. Гэхдээ ТҮЦ-ний эгч хойхно байдаг мини маркетийг зааж өгсөнөөр би картныхаа эрэлийг амжилттай дуусгав.
Алхам 4: Картанд 3,600₮, нэгжинд дор хаяж 500₮ төлөх
3,600 төгрөг бол ганцхан картны мөнгө юм байна. Би нэмж 5,000₮-өөр цэнэглэв. Автобусны төлбөр том хүн 500₮, хүүхэд 200₮ байдгийг мэдэх байх. Троллейбусанд харин том хүн 300₮, хүүхэд 100₮ билүү.
Алхам 5: Тасарцан гоё картаа авах
Бусад хүмүүс Худалдаа хөгжлийн банкны логотой карт аваад байсан, тэгсэн надад ийм гоё ульж байгаа чонотой карт өгдөг байна шд.
Алхам 6: Суух чиглэлээ энэ автобусны буудлын ард талын зурагнууд дундаас дахин нэг шалгах
Эд нар бол ганцхан энэ буудлаар өнгөрөх автобусны зурагнууд, бүхлээр нь харах бол дээр байгаа Google Maps ашиглана, тээ?
Алхам 7: Зөв автобус/троллей ирэхээр урд хаалгаар нь орох
За за, бүр жаахан хүүхдэд зааж байгаа юм шиг санагдчихлаа.
Алхам 8: Картаа автобус/троллейны урд талын машинд уншуулах
Алхам 9: (Хэрэгжиж эхлээгүй)
Картаа автобус/троллейны ард талын машинд уншуулж, 30 минутын дотор дараагийн автобусанд суухдаа хөнгөлөлт эдлэх
Энэ яг хэрэгжиж эхлээгүй байгаа, гэхдээ жолооч нарын хэлж байгаагаар олон автобус дамжихад билетнийх нь үнэ буураад байх ёстой юм гэнэ. Энэ аппарат автобуснаас буух цагийг чинь тэмдэглээд дараагийн автобусандаа 30 минутын дотор суувал 100₮-ний хөнгөлөлт авна гэсэн. Арай л бага хямдарч байгаа биз? Тэгээд яг хэрэгжих эсэх нь эргэлзээтэй л байна.
Natso Baatarkhuu
Natso Baatarkhuu lives in Mongolia and writes in English. His works have appeared in Cracked.com and The UB Post, and he started this website. He dreams of publishing novels and selling screenplays someday.
sain bainu uuriin chini oruulsan medeelel mash heregtei medeelel bla . Bi hawdariin buudlaas gerluuge yaj ywahaa odo hurtel oilgohgui bga shu hawdariin buudlaas tsaiz 16 ymar awtobus ywj bga ym bol
Сайн уу? Хавдараас хаашаа явах хүсэлтэй байгаа вэ? Зүүн тийшээ явна гэвэл эхний Map дээр Ч:3 Зүүн салаа-Халдвартын эмнэлэг гэсэн ногоон шугам байна. Доошоо эсвэл дээшээ явна гэвэл хоёр дахь Map дээр Ч:10 Ганц худаг-Сансар-Баянмонгол-Мишээл экспо гэсэн хар хөх шугам байна.
bayrlalaa
11-r horoololoos tuv nomiin san yvah avtovus baihq boltson bhiin. shine chigleld 11eer yvj bga avtobus bga yu
Хайлааст-Зайсан гэж чиглэл гарсан байналээ. Дугаарыг нь хайгаад бас олохгүй байгаа. Дахиж өөрчилсөн дугаар байх.
ugluu 7-8 tsagiin ued yvj bga boluu
За тэр цагийг бол ёстой мэдэхгүй байгаа даа.
Сайн байна уу? Миний хувьд үйлдвэр комбинатаас хөгжим бүжгийн коллеж өнгөрөөд нийслэлийн залуучуудын хөгжлийн газар орох нэг чиглэлийн автобус хайж байгаа юмаа. Яаж хайх аргаа олдоггүй ээ.Ямар автобусаар очиж болохыг хэлж өгөөч, баярлалаа